Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 13
・ 1
Монгол улсын эдийн засаг хүндэрчихсэн. Эл хүндрэлээс гарах арга замыг Шийдлийн Засгийн газар хайж байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэд шийдэх гээд байна уу эс шийдэлцэх нь нүү гэдэг нь тун эргэлзээтэй. Эргэлзээтэй байгаагийн учиг нь иргэддээ хамаг ачааг үүрүүлэх гээд байна уу гэлтэй хуулийн төслүүдийг хэлэлцэж суух боллоо. Тухайлбал, Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаажээ.
Энэхүү татварт “Приус” маркийн машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна. Зарим хэсэг нь Монгол приус машинаар дүүрлээ гээд ад үзээд байгаа бололтой. Тэгвэл иргэд энэхүү машиныг чинь шатахуун бага зарцуулдаг өөрсдийн эдийн засагт хэмнэлттэй учраас олноор сонгосон. Мөн хорт утаа бага ялгаруулдаг эко машиныг гэдгийг манай эрхэм төрийн түшээдүүд мэддэггүй бололтой.
Засагт багтсан УИХ-ын гишүүд та бүхнийг хэлэлцэх суух хойгуур мөнөөх доллар өссөөр байна. Өнөөдрийн байдлаар төв банкнаас зарласан ханшаар 1933.44 төгрөг. Харин арилжааны банкын ханш 1942 төгрөгтэй тэнцэж байна. Долларын ханш нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсчихдөг бичигдээгүй хуультай улс. Хонины мах болон хүнсний ногооны үнэ нэмэгдсэн байх жишээтэй.
Хүчээр ханшийг чангаруулах , барих нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж , эдийн засгийг маш эмзэг болгодог гэдэг. Н.Алтанхуяг сайдын үед "Үнэ тогтворжуулах хөтөлбөр", "Валютын ханш" барина хэмээх хөтөлбөрүүд үндсэндээ эдийн засгийн хямралын үндэсийг тавьсан уу? гэх асуудал ч гарч ирж байна.
Нэгэнт хямралыг хэн эхлүүлсэнийг яриад яахав өнгөрсөн цаг. Гэтэл ирээдүй цаг дээр Шийдлийн Засгийн газрын бодлого зөв үү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайныг дагуулах нуу үгүй юу гэдгийг харж л сууя.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.