Н.Сараа: “Номин”-гийн хоолноос идсэн даруйдаа хоолой бачуураад, татаж унасан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 13 ・ 2

“Номин”-гийн хоолноос хордсоны улмаас бүтэн сарын хугацаанд эмнэлгээр эмчилгээ хийлгэж яваа нэгэн бүсгүй манай сайтад хандсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Өнгөрсөн сарын 13-нд  хагассайн өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод “Өргөө” кино театрт  кино үзэх  билет захиалсан юм. Тэгээд киноны цаг арай болоогүй байсан учраас  хорооллын “Номин”-д хоол идэхээр орлоо. Өндөгтэй хуурга, плов захиалсан чинь өндөгтэй хуурга нь чинжүүтэй гарч байхаар нь чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Бараг 40 минут хүлээхдээ завсараар нь 2-3 удаа чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь хоол авчрахдаа чинжүүтэй аваад ирсэн.  Тэгээд  чинжүүгүй захиалсан гэж хэлэхэд “уучлаарай” гэсэн юм. Тэр үедээ юм бодолгүй хоолоо идэж байтал ёроолоос нь бяцраад муудчихсан хагарсан халуун чинжүү гараад ирсэн. Удалгүй  хоолой бачуураад, хөл гар хөрөөд бие сонин болоод ирсэн. Арай ядан таван давхар руу нь гарч зохион байгуулагч, тогоочид нь хэлчихээд буухдаа  гурван давхарт ухаан алдаж унасан. Тэнд байсан танихгүй хүмүүс, хамгаалагч нар түшиж сандал дээр суулгасан. Бараг л гар хөл мэдээ алдаж хөрөөд, үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

-Тэгээд одоо биеийн байдал нь гайгүй юу, эмнэлэгт хэвтсэн  үү?

-Хоолны газар байхдаа түргэний  эмч дуудсан. Эмч ирээд тариа хийх гэсэн чинь судас хатгагдахгүй байсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь эхлээд “Гурван гал” эмнэлэгт очиж ирээд эмчилгээ хийлгэсэн. Бүр эрчимт эмчилгээ хийлгэх дээрээ тулсан байсан. Эмчилгээ хийлгэж байхдаа бөөлжөөд гүйлгээд, татаад байсан. Одоо ч гэсэн гар хөл байнгаа хөрөөстэй байгаа учраас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.

-Тэр хоолны газар нь яг “Номин”-гийнх мөн юмуу?

-Эхлээд манайд зүгээр түрээсээр ажилладаг хоолны газар гэж байсан. Сүүлдээ мөнгө өгч тохиролцьё гэсэн. Хоолны газар “Номин”-гийн бонус картаар үйлчилж байсан. Тэгэхээр мөн юм билээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 14/

    gertee saihan zalhuurahgyi orig ymaa hiiged idchh l heregtei shuudee oorto bitgii zalhuur

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 14/

    gertee saihan zalhuurahgyi orig ymaa hiiged idchh l heregtei shuudee oorto bitgii zalhuur

    Хариулах