Жүжигчин А.Туяа ханиараа сонгосон хайртыгаа ил гаргав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 07

Жүжигчин А.Туяаг бие сайхан авч явдаг сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд өөрийнхөө хайртыг олсон хэмээн дурдах болсон. Түүнийг ганц бие байхад олон залуус уулзах санал тавьдаг байсан гэдэг. Тэр бүү хэл нэр бүхий олны танил нэгэн эрхэм телевизийн ярилцлагад орох гэж ирэхдээ бие засах газарт үнсэх гэж дайрсан талаар ярьж байсан гэдгийг нуулгүй ярьж байсан удаатай. 

Оюунлаг залуу жүжигчин бүсгүйд ихээхэн таалагддаг гэж байв. Тэгвэл тэрхүү залуугаа олсон бололтой. Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хуриманд уригдан ирэхдээ хайртыгаа ийнхүү дагуулан иржээ. А.Туяаг нэвтүүлэгч Анхбаяртай хайрын романс үүсгэж гадаадаар аялаж явна гэх бор шувуу хэсэгтээ ниссэн. Харин үүнд тэр бид найзууд би заяаны ханиа олоод удаж байгаа гэсэн хариултыг өгч байсан юм. Үеийнхэнээсээ хожуу гэр бүлийн амьдралд хөл тавьж буй жүжигчин бүсгүй ийнхүү амьдралын ханиа олны өмнө ил гаргалаа. Удахгүй хуримын зар дуулгах бололтой. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх