Эрдэм номд хичээнгүйлэн суралцахыг У.Хүрэлсүх Куба Улс дахь оюутан залууст захив

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 15
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзав.
Өндөр боловсрол эзэмшин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө эрдэм номд хичээнгүйлэн суралцахыг Ерөнхийлөгч оюутан залууст захиж, Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны зардлын хэмжээг энэ хичээлийн жилээс нэмж олгох болсныг хэлэв.
сонин mn
 
2023 оны байдлаар БНКУ-д 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна.
 
сонин mn
2022-2023 оны хичээлийн жилд Кубын Засгийн газраас анагаах ухааны чиглэлээр хоёр, эдийн засгийн чиглэлээр нэг оюутан суралцах хуваарь олгожээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх