Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 11

Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2023.10.11) болж байна. Тус хорооны дарга Б.Энхбаяр Хууль зүйн сайд болсноор байнгын хорооны даргын суудал эзэнгүй болсон. Иймд өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар тус асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг тус албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх