Ээж, хүүхдийн мөнгийг хэрхэн шийдэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 14

Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах аргаа олон янзаар хэлэлцэж байна. Энэхүү таналтанд орсон хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд мөн одонгийн мөнгийг ялгавартай олгоно гэснээр иргэдийн болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хэдэн өдөр эл сэдвээр нийгэм амьсгалав. 

2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тэгвэл энэ оноос зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргасан. Харин энэ асуудлыг өчигдөр АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар хэвээр олгохоор шийдлээ. 

Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгосон байна. Ийнхүү хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгож эхэлнэ.

Түүнчлэн бас нэгэн ялгавартай хандаж төсвийн тандалданд өртсөн сэдэв бол ээжүүдийн одонгийн мөнгө юм. Үүнийг ч мөн адил өмнөх шигээ олгохоор болголоо. Тодруулбал, Одонгийн мөнгийг ээжүүдэд олгохдоо хүүхэд нь 0-18 хүртэлх насных байхаар хязгаарлаж өгнө. Ингэхгүй бол одонтой ээжийн хүүхдүүд нь нас бие гүйцэж өвөө, эмээ болсон атал жил тутамд нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр 100.000-200.000 төгрөг авдаг буруу тогтолцоо үйлчилсээр байна гэж Засгаас үзэж байсан билээ. 

Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд УИХ-ын төвшинд өөрчлөлт орохоор боллоо. Түүнчлэн бүлгийн гишүүд цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэрийг олох тал дээр санал нэгдсэн юм. 

Ямартай ээж, хүүхдүүдийг алга үзэхээ больж байгаа нь яамай даа.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх