Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2023 10 сар 19
Төрийн банк нь 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг эхлүүлэн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9-н дүүрэгт нийт 33 нэр төрлийн 30,000 гаруй мод суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлсээр ирсэн.
Төрийн банкнаас “Ажилтан бүр нэг мод” зорилтот аянаа энэ долоо хоногт орон даяар эхлүүлэн төв оффисын ажилчдын төлөөлөл нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д гурван төрлийн модны суулгацыг суулгажээ.
Энэ үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэн орж жил бүрийн хавар, намарт мод тарин Улаанбаатар хотын хэмжээнд Бумбатын булаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Богд ууланд өөрсдийн төгөлтэй болж 30,000 гаруй суулгацыг суулгасан. Мод тарих, суулгац суулгах нь чухал боловч уг ажлыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж өөрсдийн суулгац төглийг арчлах нь нэн чухал хэмээн үзэж байгаагаа онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга тэдгээрийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байна. Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэхээс эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтод үйл ажиллагаагаа нийцүүлэн, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн ба тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг онцгойлон анхаарч, банканд “Тогтвортой хөгжлийн хороо” болон “Тогтвортой хөгжлийн алба”-г шинээр байгуулж, энэхүү үйл ажиллагааг банкны бүхий л түвшинд хэрэгжүүлэх ажиллаж байна. Тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүний багцыг нэмэгдүүлэн ажилласаар байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.