Хүүхдийг хэт эрхлүүлснээр урт хугацаанд дараах эффектүүд бий болдог

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 21

 

Хүүхдийг хэт эрхлүүлснээр урт хугацаанд дараах эффектүүд бий болдог байна.

1. Эрх ямбанд шунах - Хэтрүүлэн магтуулж өссөн хүүхэд өөрийгөө бусдаас илүү, онцгой гэж бодож өсдөг. Энэ нь урт хугацаанд хүүхдийг асуудал, бэрхшээл, ялгаатай үзэл бодолд бэлэн биш болгодог. Жишээлбэл, хэтрүүлэн магтуулж өссөн хүүхэд том болоод бага ажиллаж, их олохыг хүсдэг. Ийм сэтгэхүй нь хүүхдийг өөрийн амбицаа хөгжүүлэх, биелүүлэхэд шаардлагатай чадварыг олж авахад саад болдог.

2. Хангалтгүй мэдрэмж авах - Хэтрүүлэн магтсанаар хүүхэд өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд үргэлж мундаг байх ёстой гэж боддог. Ийм хүүхэд хэзээ ч өөртөө сэтгэл хангалуун байдаггүй, бүтэлгүйтэж алдаа гаргахаас айдаг.

3. Амьдралд урам хугарах - Хэт эрхэлж, хүссэн болгоноо авч өссөн хүүхдийн хувьд эцэг эх нь амьдралынх нь төв болдог учраас насанд хүрэхдээ бодит байдалтай нүүр тулж чаддаггүй. Тэд өөрийгөө ирээдүйн хариуцлагад бэлтгэж чаддаггүй. Жишээлбэл, гэр бүл авч явах, өөрөө бие даан ажилд орох гэх мэт. Хэт эрхлүүлэх, хэтрүүлэн магтсанаар хүүхдийг амьдрах чадваргүй болгодог байна.

Хэт эрхэлж, хэтрүүлэн магтуулж өссөн хүүхэд насанд хүрээд бие даах чадваргүй, хэн нэгэнд үргэлж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх, өөрийгөө баталж, нотолж харуулахын тулд үргэлж эрх мэдэл, нэр хүндэд шунах, хариуцлагыг даах чадваргүй, алдаа, бүтэлгүйтлээс үргэлж айдаг, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй, улмаар гэр бүл, нийгмийн харилцаанд хүчирхийлэл үйлдэж, сэтгэл гутрал, согтууруулах ундаа, мансууруулах бодисны хамааралтай болдог байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх