Эдийн засгийн зөв, буруу сонголт

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 14

Өнгөрөгч долоо хо­ногт манай улстөрчид “сэ­рүүн зүүд”-нээсээ сэрлээ. Төсвөө баталсан да­руй­даа тодотгож түүхэн “ам­жилт” тогтоосон тэд 2015 оны улсын төс­вийг 900 гаруй тэр­бумаар та­нах, орлого, зарлагыг тэн­цүү­лэх нөр их ажилдаа бие сэт­гэлээ чилээсэн хэрэг. Гэвч бо­дит амьдрал дээр та­наж сүйд болоод байгаа тэр мөн­гө нь эдийн засагт байхгүй нь ха­рамсалтай. Зүгээр л “мө­рөөдөж” тавьсан тоогоо эргэж за­сах гэж сэрүүн зүүдэлж явс­ны­гаа л эргэж харсан хэрэг юм.

Үүнийг нэг л их ажил хийсэн аятай сурталчилж, байнгын хо­рооны хуралдаанаар шөнө орой­гүй  авч хэлэлцсэн нь хачирх­маар. Ухаандаа бол байхгүй тоо тавьсныгаа л баллуурдаж арил­гах ажилд хоёр ч долоо хо­ног зарцуулах гэж буй хэ­рэг.  Үүнээс гадна 2015 онд бид хэрхэх вэ, ямар замаар урагш­лах вэ гэдэг асуудлаар УИХ-ын гишүүд, Засгийн га­зар, Монголбанк, Сангийн сайд­тай­гаа хамт сэтгэлээ чи­лээж, энэ талаар нэлээд олон асуудал шийдсэн нь харин энэ долоо хоногийн хамгийн гэрэл­тэй мэдээ болж байна.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 13-нд хуралдсан Санхүүгийн тогт­вор­той байдлын зөвлөл эдийн засгийн нөхцөл байдал, цаа­­шид авч хэрэгжүүлэх арга хэм­жээний талаар гурван заалт бү­хий дүгнэлт гаргаж Засгийн га­зар, УИХ-д хүргүүлжээ. Энэ­хүү зөвлөмжөөс хамгийн ан­хаа­рал татсан хэсэг нь эдийн засгийн хэллэгээр Мак­ро бод­логын өөрчлөлтийн нэгд­сэн төлөвлөгөө /CMAP/ буюу эн­гийнээр тайлбарлавал 2015-2016 онд эдийн засгийн ямар сон­­голтыг хийвэл бид хүндрэл­тэй байдлаас гарч чадах вэ гэ­сэн ерөн­хий төлөвлөгөө юм. Энэ тө­лөвлөгөөнд эрх баригч бо­лон сө­рөг хүчний дэвшүүлсэн сана­лыг ч тусгаж зөв, буруу сонголт хэмээн ангилсан аж.

Зөв сонголтод улс төрийн намууд нэгдэв

Макро бодлогын өөрчлөл­тийн нэгдсэн төлөвлөгөөний хү­рээнд дөрвөн сонголтыг дэв­шүүлжээ. Буруу сонголт, Завс­рын 1, 2, зөв сонголт гэсэн сон­голт бий. Эндээс улстөрчид, Зас­гийн газар нэг сигналтай бай­хын тулд  2015 оны төсвөө та­наж 2014 оны төвшинд байл­гах буюу дээр хэлсэнчлэн хөөс­рүүлсэн төсвөө 900 гаруй тэр­бумаар танах ажлыг хийх, төс­вийн орлого зарлагыг хар­галзан +18 хувь, +16 хувиар нэ­мэгдүүлэхээр баталсныг буу­руулах явдлыг нэн тэргүүнд хийх аж. Мөн өдгөө 800 сая ам.долларын хэмжээнд бай­гаа гадаадын шууд хөрөнгө оруу­лал­тыг даруй гурав дахин нэ­мэг­дүүлж 2-2.5 тэрбумд хүр­гэхэд санал нэгдэх учиртай.

Ин­гэхийн тулд улстөрчид Оюуто­гойг ямар ч байдлаар байсан энэ онд урагшаа явуулах нь зөв гэж үзэж байгаа гэнэ. Хэн хариуцлага хүлээх нь гол биш. Хэсэг бүлгийн улстөржилт, по­пулистуудын тээг садааг үл тоон энэ ордын хоёрдугаар шат­ны хөрөнгө оруулалтыг эх­лүүлэхгүй бол бидэнд ямар ч ирээ­дүй харагдахгүй байгаа юм. Оюутолгой Монголын эдийн за­саг хөдлөх хоёр гол урсгал дээр “хавх” тавьчихсан.

Ойд төөрсөн энэ ард түмэн Хятадын Засгийн газ­рыг түших, эсвэл бидэнд гуйж мөргөн, тохирох гэсэн хоёр­хон зам байгаа гэдгийг мэ­дэ­хийн дээдээр мэдэж байгаа уч­раас аль алийг нь өөрийн талд ашиг­тай шийдүүлэхээр улайрч бай­на. Тиймээс тавьсан хавханд нь гэмтэл их авахгүй орчихоод, да­раа нь эвтэйхэн мултрах арга чар­гыг л эрэх ёстой хэмээн са­нал нэгдсэн гэх. Цаашлаад га­даад валютын орох урсгалыг нэ­мэгдүүлэх зорилгоор хоёр тэр­бум ам.долларын орох урс­галыг нээх буюу өрийн таацаа өн­дөрсгөхөд намууд нэгдэж эхэл­жээ.

Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулиар Мон­гол Улсын гаднаас авах өр, зээл ДНБ-ий 40 хувьтай тэнцэх учир­тай. Харамсалтай нь одоо хуу­лиа зөрчөөд 55.2 хувьд хүр­чихээд байгаа юм. Энэ тоог хуульд нийцүүлэхийн тулд хуу­лиа өөрчлөх шаардлага бай­гаа ч сөрөг хүчин гэж байсан МАН-ын улстөржилт төслийг уна­гаж хуулиа зөрчсөн хэвээр цааш­лах болоод байгаа юм. Тэг­вэл энэ гацаанаас гарахаар Зас­гийн газар өчигдөр Төсвийн тогтвор­той байдлын тухай хуулийг да­хин өргөн мэдүүллээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх