Лу.Болд “Богд” нэртэй банк байгуулах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 14

Нэг үе "Голомт банк"-ны хувьцаа эзэмшигч байсан УИХ-ын гишүүн Лу.Болд  дахин банк байгуулахаар болжээ гэх мэдээлэл тархаж эхэллээ.

1993-1996 онд "Бодь интернэйшнл" группын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний хувьд шинэхэн  банкиа “Бодь” хэмээн нэрийдэхээр болсон ч энэхүү нэрнээсээ татгалзажээ. Харин  аавынхаа төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн Богд сумын нэрээр буюу “Богд” хэмээн нэрлэхээр болсон гэнэ.

Банкныхаа тусгай зөвшөөрлийг өнгөрөгч онд авсан гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Buzznews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх