Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 10 сар 27
Оросын нэрт зохиолч В.Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг ирэх арваннэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд "Хүүхэлдэйн театр"-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Тус жүжиг нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018 онд дахин тоглогдож, 2022 онд мөн тайзнаа тавигдаж байв.
"Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус, харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байжээ..."
Уг жүжгийн ерөнхий продюсерээр Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав, дууны найруулагчаар Т.Майдаржав ажиллаж байгаа бол дүрүүдэд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Ж.Оюундарь, М.Тогтохжаргал, Г.Ганбат нар тогложээ.
Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс захиалан авах боломжтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.