"Адуутай Ангир намар" тоглолт болоход гурав хоног үлдлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 31

 

Яруу найрагч Найдансодын Энхбаатарын "Адуутай Ангир намар" уран бүтээлийн тоглолт болоход гурав хоног үлдлээ. Арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд болно.

Түүнийг "Адуутай намар", "Айргаар цэнгэгчийн орон", "Мандах ёстой юм", "Ангир намар", "Аавын тэнгэр", "Итгэл юм шүү", "Хол чиг ойрхон амраг", "Бүсгүй чамдаа", "Морин дэл дээр", "Чамайгаа санахаар", "Тийм яруухан", "Бүсгүй намар", "Монголын дуу", "Ембүү цэнхэр хайрхан", "Хайр минь хүлэг минь", "Тэргүүн хамбын нутаг" зэрэг олон дуугаар нь дуунд дуртай монгол түмэн хэдийнээ мэднэ.

"Адуутай Ангир намар" тоглолтод МУГЖ, АЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Э.Анхбаяр, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэцэцэг, МУГЖ Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Р.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Б.Тэгшжаргал, Б.Батсайхан, Г.Эрдэнэчимэг, Д.Намсрайноров, Г.Наранцэцэг, А.Хосбаяр, П.Идэржавхлан, Т.Болдоо, Б.Оюунбат, Т.Бадралмаа, Б.Буянжаргал, Б.Гончиг, Г.Урантунгалаг, Б.Долгормаа, А.Түмэн-Өлзий, Д.Дагвадорж, Л.Доржгочоо, Б.Байгалмаа, Ч.Баясгалан нар ая дуугаа өргөх юм.

"Адуутай Ангир намар" тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөл ажиллаж байна. Тоглолтын тасалбарыг UB Palace-н касснаас худалдан авах боломжтой бөгөөд 9414-3514 утсаар холбогдож хүргүүлэн аваарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх