Х.Баттулга Л.Гантөмөрийг "айлгаж", шантаажлах гэж л байгаагаас бус нам байгуулахгүй...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 11 сар 03 ・ 1
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар "Хөх Монголын Хөх Туг" аяныг 20 орчим  аймагт цувралаар зохион байгуулж байна. "Хөх Монголын Хөх Туг" аяны үеэр"АН-ын нэр, логог өөрчлөх нь зөв үү?" гэсэн санал асуулгыг уг аянд оролцож буй МоАХ-ы гишүүдээс авч байна. Хэрэв Л.Гантөмөр Х.Баттулгад хүссэн квотыг нь өгөхгүй бол тэрээр тусдаа нам байгуулах нь, МоАХ онц их хурлаа хийн, нам болох эсэхээ шийднэ гэх мэт яриа хэвлэлийн олонтаа гарсан ч ямар нэгэн үйлдэл огт байдаггүй ээ.  
 
Учир нь яг үнэндээ Халтмаагийн Баттулгад АН-аас гарч, нам байгуулах ямар ч хүсэл, төлөвлөгөө байхгүй, гагцхүү нам байгуулах гэж буй мэтээр аашилж, АН-ын дарга Л.Гантөмөрийг "айлган", АН-д ахиухан албан тушаал, УИХ-д нэр дэвших илүүхэн квот олж авах л сонирхолтой байжээ.
 
Учир нь Х.Баттулга илүү хол нүүдэл хийхийг хүсэж буй. УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялж чадахгүйг тэр маш сайн мэдэж байгаа. Иймээс УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсаных нь дараа болох АН-ын даргын төлөөх сунгаанд тэр оролцоно. Уг сунгаанд амжилттай оролцох гол нөхцөл нь өөрийн фракцийн аль болох олон хүнийг УИХ-ын гишүүн болгох. Үүний тулд Л.Гантөмөрөөс аль болох олон УИХ-д нэр дэвших мандатын эрх олж авах ёстой. Энэ санаархал нь илтэд бүтэлгүйтвэл нам байгуулахаас өөр замгүй болохыг гэхдээ үгүйсгэж болохгүй. Түүнээс бус олон хүний ойлгосон шиг Х.Баттулга юу юугүй АН-аас гарч, нам байгуулах гээд байгаа явдал үнэндээ байхгүй ажээ.
 
С.Сарнай
 
www.SONIN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2023 11 сар 03/

    АН 2024 онд ялахгүй нь тодорхой гэж хэн мэдээд байгаа юм ??? Гэхдээ АН-ыг ялагдуулах зорилготой С.Баярцогт, Ц.Элбэгдорж хоёрыг зайлуулахгүйгээр АН 2024 оны сонгуульд орж болохгүй...

    Хариулах