Б.Энхбаяр VS Д.Ганбат

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 11 сар 08

Нүүрсний сонсголын түр хорооны хурал үргэлжилж байна. Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж буй. Тогтоолын төсөлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Нүүрсний сонсголыг үр дүнтэй, ажил хэрэгч байгаасай гэдэг дээр олон нийт хүлээлттэй байгаа. Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр, гурван сар боллоо. Гэтэл өнөөдөр дөнгөж Хянан шалгагчийн ажлын даалгаврыг өгөх  гэж байна.  Даалгавруудыг хийж гүйцэтгэх хугацаа байна уу. Арван том даалгавар байгаа харагдлаа.  Нээлттэй сонсгол учраас бүх зүйл нотолгоотой байх ёстой. Хэн нэгнийг гүтгэж, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хөнгөн хуумгай хандаж нэр төдий юм хийвэл шинжээчдэд хангалттай цаг хугацаа өгөөгүй байдалтай хайнга  асуудалд хандвал яах вэ” гэлээ.

ХЗДХ-ийн Б.Энхбаяр:  

-Түр хороо УИХ-ын тогтоолоор өнгөрсөн долдугаар сард байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон. Үүний гурав нь намайг даргаар томилогдсны дараа гарсан. Үүнээс хойш 2+10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр дахиад гурвыг нэмж томилох гэж байна. Цар хүрээ  мэдээж өргөн байгаа. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон жижиг Тавантолгой компанийн  анх үүсгэн байгуулагдсанаас цагаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг, хяналт, шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудлууд шалгана.  Тухайлбал, бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа. Энэ 197 боть нотлох баримт дээр 2000 худалдан авах ажиллагаа байна. Хяналт шалгагчийн танилцуулж байгаагаар энэ хэмжээний  цар хүрээтэй ажлыг зургаан  мэргэжлийн хянан шалгагч, нэг жилийн хугацаанд шалгах ажил гэдгийг хэлсэн.Хугацаа богино байгаа гэдгийг бид  мэдэж байгаа. Мөн нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Хянан шалгагч хэд хэдэн хүнийг өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймаг руу томилолтоор явсан. Газар дээрээс нь гол нотлох баримтуудыг авчирж байгаа гэсэн үг.  Мөн нотлох баримт гаргуулах ажиллагаанд  заримыг нь гаргаж өгөхгүй байгаа асуудал гарч байна. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байгаа. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Нүүрсчид маш сандарч байна. Бас маш их мөнгөтэй байгаа. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна.

П.АМГАЛАН

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх