Төрийн Дум шатахууны экспортыг хориглох асуудалыг дахин хэлэлцэж магадгүй гэж мэдэгдэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 12 сар 01

 

ОХУ-ын дотоодод шатахууны үнэ мэдэгдэхүйц нэмэгдэх юм бол Төрийн Дум экспортын хориг тавих асуудлыг Засгийн газарт дахин тавихад бэлэн байна. Энэ тухай “Известия” сонинд Төрийн Думын Эрчим хүчний хорооны нэгдүгээр орлогч дарга Игорь Ананских мэдэгдэв.

“Харамсалтай нь үнэ өсөж эхэлсэн нь үнэн бөгөөд түүнийг барих арга хэмжээ түр зуурынх болсон. Үүний гол шалтгаан нь нефтийн экспорт дахин сэргэсэнтэй холбоотой юм. Газрын тос, байгалийн хийн компаниуд гадаад руу шатахуун зарах нь илүү ашигтай. Тиймээс бид өсөлтийг бүртгэж байна. Хэрэв энэ нь маш ноцтой болбол Төрийн Думын депутатууд экспортыг зогсоох асуудлыг дахин хөндөх болно" гэж тэр хэлэв.

Үүний зэрэгцээ Оросын томоохон нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх үнийг хязгаарлаж эхлэх бөгөөд ингэснээр тэдний эсрэг хязгаарлалт хийх арга хэмжээ дахин давтагдахгүй байх болно гэдэгт найдаж байгаагаа И.Ананских илэрхийлэв.

З.БАТЦЭЦЭГ

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх