Дуучин Наагий поп урсгалаар дуулахаас гадна монголдоо тэргүүлэгч жазз уран бүтээлчдийн нэг билээ. Түүний дуулсан дуу залуусын зүрх сэтгэлд хүрч, хит болдог гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Энэ удаад тэр фэнүүддээ зориулан шинэ оны бэлэг болгон шинэхэн клипээ цацлаа.

Хайрын дууны донж төгөлдөрийг тун чиг сайн тааруулдаг Наагий "Хайр дүүрэн 12 сар эхэллээ. Дэргэдээ байгаа хайртай бүхнээ үнсээд, хамтдаа энэхүү дууг сонсоорой" гэлээ.