Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төөрсөн хоёр иргэнийг эрэн хайж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 12 сар 06

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т 12.05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх