"Моби-Ком"-ын монопольчлол ноёрхохоо болино

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 15 ・ 2

Цаг цагаараа байдаггүйн жишгээр “Моби-Ком”-ын хаанчлал дуусч байгаа бололтой. Монголчуудад харилцаа холбооны дэвшлийг авчрахад хувь нэмэр оруулсан нь үнэн.

Түүнийхээ зэрэгцээ Монголчуудын “халаас”-ыг  багагүй сэгсэрсэн. Гар утас мэдэхгүй эхэн үед  утасны дугаар харах үйлчилгээг хүртэл төлбөртэй авдаг байв. Дараа нь, урамшуулал нэрийдлээр ичингүйрэн байж үнэгүй болгосон. Скайтел, Юнител, Жи-Мобайл гээд “дүү” компаниудтай  болсон хэдий ч “ах” компани үнэ буулгах, элдэв хөнгөлөлтөөр хэрэглэгчддээ “бэлэг барих”-даа улам хойрго ханддаг болов. Хэрэглэгчид Моби-Комоос “явахгүй” байгаагийн гол шалтгаан олон жил барьсан “дугаар”-аа өөрчлөхөөс цааргалдагтай холбоотой. Олон жилийн танил, бизнес гээд цаанаа холбогдох зүйл их учраас “Моби-Ком”-ын аманд багтаад байгаад байдаг хэрэг. Энгийн жишээ. “Моби-Ком” өөрийн болон бусад сүлжээнд 80 төгрөг, мэссэж 20 төгрөг, Юнител өөрийн болон бусад сүлжээнд 50 төгрөгөөр ярьж, 20 төгрөгөөр мэссэж явуулдаг. Аливаа үндэстэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөгжсөөр ирсэн түүхтэй байдаг. “Моби-Ком”-ын япон эзэд  2008-2009 оны эдийн засгийн хямралын үед олон сая долларыг Япон руу гаргасан тухай яриа дэгдэж л байсан. “Юнител”, “Моби-Ком”-ыг харьцуулахад хэрэглэгчдэдээ үзүүлдэг элдэв хөнгөлөлт нь өдөр, шөнө шиг ялгаатай. Моби-Ком хэрэглэгчддээ “үнэгэн заль” хэрэглэдэг муухай зуршилтай. Урьдчилсан төлбөрт  хэрэглэгч 2500 төгрөгөөр цэнэглэхэд 14 хоногийн хугацаа сунгагдана. 14 хоногоосоо өмнө дахиад 2500 төгрөгөөр цэнэглэхэд цаашаа сунгагдахгүй. Уг нь, тийм үйлчилгээ байсан боловч хаачихсан хэрэг. Энэ мэтээр тоочвол олон зүйл бий.  Монголын хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэхүйтэй болсон нь Юнител ба Моб-Комын хэрэглэгчдээс харагдаж байна. 2006 онд Моби-Комын хэрэглэгчид 79,24 хувь, Юнител 4.89 хувьтай байсан бол өдгөө Моби-Комын хэрэглэгчид 39.49, Юнителийн хэрэглэгчид 35.53 хувьтай болж ойртож ирсэн харагдана. Солонгосчууд Монголд ирэхэд өөрийнхөө авиа компанийн онгоцоор зорчиж, Солонгос зочид буудалд байрлаж, Солонгос хоолны газраар үйлчлүүлж, Солонгостоо хөрөнгө оруулсаар буцдаг нь нууц биш. Нэгэн танилын маань ажилладаг компанийн Солонгос эзэд Солонгосоосоо “кимчи”-гээ авчруулж иддэг гээд л бод. Гадныхан  ийм байхад Монголчууд яагаад Моби-Комын хэрэглэгч нь байх ёстой гэж. Үндэсний үйлдвэрлэгч болох “Юнител” хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Үүрэн телефоны дөрвөн оператор компанийн хэрэглэгчид өөрсдийн эзэмшиж буй дугаартайгаа нөгөө үүрийн телефонд шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай яригдаж байгаа. Ийм тохиолдолд “Юнител”-ийн  хэрэглэгчид олон  болж Моби-Ком монопочлолоо алдах  эрсдэлтэй билээ.

 

“Моби-Ком” ярианыхаа үнийг яагаад буулгаж болохгүй гэж

Ийм асуулт “Моби-Ком”-ын хэрэглэгч бүрийн амнаас гардаг.  Үүрэн телефоны дөрвөн компани байхад Моби-Ком үнээрээ  өрсөлдөх баймаар. Гэтэл үгүй. Энэ тухай “Мобиком” корпорацийн Хууль эрхзүйн бодлого зохицуулалтын газрын захирал Ц.ЭнхбатМанай компани зах зээлийн өрсөлдөөнд маш таатай ханддаг. Өрсөлдөөнөөс хэрэглэгч л хожно шүү дээ. Хэрэвзээ бидний хүссэнээр үйлчилгээний үнэ ханшийг тогтоосон бол Мобикомын хэрэглэгчдийн яриа, мессежийн тариф аль хэдийнээ буурах байсан. Харамсалтай нь, ХХЗХ-ноос манай компанийг үнэ буулгахыг зөвшөөрдөггүй юм. Манайхыг үнээ буулгачих юм бол бусад компаниас илүү манайхыг сонгох хэрэглэгчид олон байгаа. Манай компанийн хувьд техник, технологи, үйлчилгээний чанарын хувьд байнга хөрөнгө оруулалт хийж, шинэчилж сайжруулж байдаг” гэсэн хариулт өгчээ. Яг МҮОНРТ-ийнхэн “Манайх реклам явуулаад эхэлбэл бусад телевиз  дампуурна” гэдэгтэй адилхан сонсогдохгүй байна гэж үү? Моби-Ком үнэ тариф нь өндөр, хөнгөлөлт үзүүлэхдээ харам учраас өрсөлдөгч компаниуддаа хэрэглэгчээ алдсаар байгаа нь судалгаанаас харагдаж байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 17/

    ed udahgui muugaa uzne ên bol bẩg huuli dâ

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 16/

    unen shu mobicom shulahaa bolimoor yma 2500-aar tseneglehed honogig ni ogch baih heregtei. yariani tarifaa buulgamaar ym. bas uramshuulal baidaggui daraa tolborttei humus bas adil shu

    Хариулах