МАН-ын угшилтай О.Гэрэлт-Од, Т.Сайнжаргал нар есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл "НЭГ СЭЛЭНГЭ" төслийн хүрээнд ахмадын баярт зориулсан урлагийн тоглолтыг зохион байгуулжээ. Тус тоглолтдоо МУГЖ Л.Баттулга, М.Баярмагнай нарыг оролцуулахаар гуйгаад цалин мөнгөө тохиролцоод явсан байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл урлагийн тоглолтоо үзүүлсэн жүжигчдийн анх ярьж тохиролцсон цалин хөлсөө өгөөгүй бөгөөд утсаа хүртэл авахгүй луу унжиж байгаа гэлээ. Энэ талаар, МУГЖ М.Баярмагнай, Сэлэнгэ нутаг болон намынхаа нэр хүндийг гутаасан, худалч, хулгайч хоёрыг харсан, үзсэн, таньдаг мэддэг хүн байна уу.
О.Гэрэлт-од 88880868
Т.Сайнжаргал 88888862 91919263 төмөр замд ажилладаг. Ээ дээ Сэлэнгэчүүд минь. Энэ 2 т л итгэв. Энэ 2 бол жинхэнэ залины хөрөнгүүд байна" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
МУГЖ М.Баярмагнайг эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирж борлуулдаг компанитай гэдгийг олон хүн мэднэ. Тэгвэл түүний уг компаниас нь О.Гэрэлт-Од, Т.Сайнжаргал нар арга хэмжээндээ хүрэлцэн ирсэн хүмүүстээ гарын бэлэг болгож өгнө гээд тоног төхөөрөмжийг авчээ. Харин үүнийхээ төлбөр тооцоог ч өгөхгүй хулхиджээ.
Т.Сайнжаргалын хувьд өдгөө Монголын төмөр замд ажилладаг нэгэн. Монголын их айл гэгддэг тус газарт ийм хүн ажиллаж удирдаж буй гэхээр ямар л олиг байхав.