Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 01 сар 03
Түүний оронд хэмжээ хязгаарыг нь зааж зөвлөж өгөх хэрэгтэй. Таны болохгүй гэдэг үгийн ард юу байгааг хүүхэдтэйгээ ярилцаад үзэл бодлоо солилцох. Хэлэхгүй бол хүүхдүүд нь ойлгохгүй. Тэдэнд ямар ч амьдралын туршлага байхгүй.
Бага наснаас эхлээд маш олон зүйлстэй бид нүүр тулж амьдралын туршлагаа хуримтлуулж байдаг.
Алдаа гаргалаа гээд зэмлээд, уурлаад байдаггүй хэлээд, чиглүүлээд өгчихдөг байгаарай. Түүн дээр нь зөв дэмжлэг үзүүлж хамтдаа асуудлыг даван туулдаг гэр бүл байгаарай.
Аав ээжүүд хүүхдээ жаахан том болоод үерхэлийн талаар ярихаар юу юугүй хүнтэй сууж, эсвэл жирэмсэн болж гэр бүл зохиох гэж байгаа юм шиг ойлгодог.
Түүнээсээ болж эрс эсэргүүцэж загнаад эсвэл өөрсдөө шоконд ороод дуугүй болчихдог.
- Ердөөсөө ярилцахгүй-
Аавдаа ээждээ гээд асуугаад ирж байгаа хүүхдээ тосч аваад л ярилцах хэрэгтэй. Түүний бодлыг асуух хэрэгтэй.
Одоо өсвөр насны хүүхдүүд нээлттэй, өөрийгөө илэрхийлж чаддаг их мундаг болчихсон. Яг үнэндээ аав ээж нар
"Өөрсдөө үерхэл гэдэг үгнээс сүрддэг"
Үгүй хүүхдүүд үерхэл нөхөрлөл гэдэг зүйлийг алгасаад шууд л заяаныхаа ханьтай учрах боломжгүй. Байгалийн хуулиараа бид бие биендээ татагдахаар бүтээгдсэн. Хоорондоо үерхэж нөхөрлөж байж бид бусдыг таних, эргээд хүмүүс ямар байдгыг ойлгож авна. Магадгүй хэн нэгэнд зүрх сэтгэлээ зориулах, хайр дурлал, нандин гэдэг зүйлийг ч мэдэж суралцаж болдог.
Одоо үеийн аав ээж нар өөрчлөгдөх цаг болсоон.
Жаахан өөрчлөгдөөд өг л дөө. . .
Та хүүхдэдээ үерхэл, нөхөрлөл, бэлгийн боловсролын талаар зохистой мэдээлэл өгөхгүй, хааж ичсээр байтал танаас нууцаар цаагуур юу болж байгааг та мэдэх үү???
Та хэлж өгөхгүй бол "Интернэт" гэдэг хөл хязгааргүй тэнгисд хүүхдүүд дураараа живж байна.Тэнд зөв буруу нь мэдэгдэхгүй олон мэдээлэл дунд хүүхдүүд чинь төөрч байна. Зүгээр л хаагаад хориод хэлэхгүй байлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Оновчтой, шийдэмгий зөв алхмыг хийж чаддаг хүүхдэдээ хайртай аав ээж байгаарай......
Та хүүхдийнхээ насан дээр юуг боддог байсан бэ?
Та хэдэн насандаа магадгүй анхны охин, хөвгүүдээ шохоорхож үзсэн бэ?
Үнсэж үзсэн бэ?
Танд бэлгийн харилцаа, үерхэлийн талаар хэн хэлж өгсөн бэ?
Та яг одоо ямар үерхэл, нөхөрлөл, өсвөр насны талаар ямар мэдээлэлтэй аав ээж байна вэ?
Бид хүүхдээ хаашаа ч чиглүүлэх боломжтой. Тэд бол бидний бүтээл. Ниргэсэн хойно нь хашхирдаггүй хариуцлагатай аав ээж байгаарай.......
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.