Монгол улсын Ерөнхийлөгч хөрш хоёр улсын төрийн тэргүүнийг Монголд айлчлахыг урьжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 01 сар 09 ・ 1

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр улсын төрийн тэргүүн нарт энэ жил Монголд төрийн айлчлал хийх албан ёсны урилга өгчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүссэн байна.

Мөн Монголын нийт ард түмэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, Монгол Улсад хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье гэжээ.

2023 оны 10 дугаар сард БНХАУ-д болсон "Бүс ба зам" чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төсөл, худалдааны татвар бууруулах асуудал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх зэрэг мега төслүүдийг эцэслэн тохирсон юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: