2000 Сурагчид санхүү, эрүүл мэндийн боловсрол дадал суулгана

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 01 сар 09

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь сүүлийн жилүүдэд иргэд болон харилцагчдынхаа санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролд чиглэсэн маш олон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа уялдуулан хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.   

Төрийн банкнаас жил бүр 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бүх насныханд зориулан санхүүгийн боловсрол олгож ирсэн бөгөөд хүүхэд багачууддаа “Санхүүч тагтаа” хөтөлбөрөөрөө дамжуулан ирээдүй хойч болсон шинэ үеийнхэндээ санхүүгийн зөв дадал зуршлыг хэвшүүлэн ирсэн. “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Жигүүр” төсөлд Төрийн банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтран ажиллах Жигүүр төслийн хүрээнд 2024 онд 9,10,11-р ангийн 2000 сурагчдад санхүүгийн боловсрол болоод эрүүл мэндийн боловсролыг олгож сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлтгэх юм. 

Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал Х.Лхагвасүрэн нар оролцсон бол, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нандинзул,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дүүрэнжаргал нар биечлэн оролцож, хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн болон орон нутгийн 2000 ахлах ангийн сурагчдад эрүүл мэндийн болоод санхүүгийн боловсролтой иргэн байх дадал төлөвшлийг хэвшүүлэн ажиллахаа онцоллоо. 

Дундаж давхаргыг дэмжигч ТӨРИЙН БАНК 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх