Ц.Мөнх-Оргил: Цагдан хорих саналаа цагийг тулгаж шүүхэд ирүүлдэгийг болиулна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 01 сар 10 ・ 1

Парламент Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа хугацаа дуусахаас долоогоос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор уг саналыг даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас дөрвөөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж сунгах эсэх шийдвэр гаргах зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналаа хугацаа дуусах өдөр, цагийг тулгаж шүүхэд ирүүлснээс болж шүүхийн практикт хэлэлцүүлгийг товлон зарлах, бусад оролцогчийг дуудан ирүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг явдлыг хязгаарлах ач холбогдолтой гэдгийг уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэллээ.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: