Сураг алдарсан сумын төвийн шинэчлэл

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 16

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр Шинэчлэлийн Засгийн газрын нэг шинэлэг ажил байв. 2013 онд анх Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад тус бүр 10 тэрбум төгрөгөөр уг төслийг эхлүүлсэн юм.Баянхонгор аймгийн хоёр суманд бол хуучин сумын төвийнх нь дэргэд цоо шинэ сум барьж байгуулан, бүтээн байгуулалт өрнүүлж, түүнийгээ олон нийтэд сурталчилж байсан билээ.

 

Сумын төвийн шинэчлэлийн салхийг хагалсан дээрх гурван сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил тухайн жилдээ багтаж дуусах байсан ч зарим ажил нь гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ажээ.

 

Монгол Улсын 2015 оны  төсөвт Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад нэг тэрбум 531,1 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 3 тэрбум 578.3 төгрөгийн өртгөөр 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барьж байгаа бөгөөд энэ жил 268.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь. Мөн тус суманд 100 ортой эмнэлгийг 4  тэрбум 56.0 сая төгрөгийн өртгөөр барихаар төсөвлөсний 385.2 төгрөгийг энэ онд санхүүжүүлэхээр болжээ.

 

Эдийн засгийн хямралын улмаас бүсээ чангалсан энэ жилийн төсөвт “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн талаар өөр хөрөнгө оруулалт бараг алга. Зам тээврийн сайдын багцад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын доторх хатуу хучилттай зам гурван километр зам барихад 782 сая төгрөг төсөвлөсөн байна. Уг замыг уг нь 2014 онд багтаан нийт нэг тэрбум 782.0 сая төгрөгөөр барихаар төлөвлөсөн байжээ. “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдсан Ховд аймгийн Зэрэг суманд мөн нэг тэрбум 785.0 сая төгрөгийн өртгөөр 3 километр замыг өнгөрсөн онд тавих байсан ч санхүүжилт нь хойшилж энэ онд 558.4 сая төгрөг төсөвлөгджээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх