Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 16
Монгол Улсыг дааж давшгүй өрөнд оруулсан “фортуна” Н.Батбаяр уг нь хурал цуглаан хаа л бол хаа шүлсээ үсчүүлэн хэрүүл хийж суудаг сан.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш үхсэн амьд нь мэдэгдэхээ болилоо. Ч.Сайханбилэгийг Засгийн газраа байгуулмаар болж ахуй цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар “салаавч” Г.Баярсайхан хоёул согтуу агсам тавьсан цагаас хойш нам жим болов. Хүнд хэрэгтэй зүйл ярьдаггүй ч гэсэн бас алга болохоор нь үгүйлээд байх юм гэх нэгэн ч байна. Нийгэм стрестэй өнөө цагт түүний мэдрэмжгүй тэнэгдүү яриа нь өнөө цагийн хошин шогчдоос арай дээр үзүүлбэр болдог болоод тэр биз дээ. Ядахад энд тэнд гал тахилаа, бөөллөө гэх сураг гардаг, бүр байхгүй шүү. Ёстой л хэн нэгнээсээ “фортуна” амьд уу гэж сурах хүмүүс олон болоод байна.
Н.Дөл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.