Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 16
・ 1
Замын-Үүдэд амьдардаг Ч.Бат-Оргил гэх 37 настай залуу өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд Замын-Үүдэд цемент зөөж байгаад тонн орчим цементэд даруулж, бүсэлхийнээс доош мэдээгүй болж, хэвтэрт орсон юм. Энэ мэдээллийг "Undesten.mn" сайтын хамт олон нэгдүгээр сарын 6-нд анх олон нийтэд ил болгож, энэ дагуу цуврал нийтлэл, ярилцлагуудыг гаргасан билээ.
Үүнийг харсан олон нийтийн зүгээс Ч.Бат-Оргилд туслах сайн үйлсийн аян өрнүүлье гэдэг санаачилга гаргаж, тус сайтын хамт олон түүний нэр дээр хандивын даанс нээн эмчилгээнд зарцуулахаар болсон билээ. Ингэснээр "Undesten.mn"сайтын хамт олон өнгөрсөн 9-нд Замын-Үүдийг зорьж энэхүү нэвтрүүлгийг хийсэн юм.
Хэрвээ та энэ нэвтрүүлгийн сурвалжлагыг уншихийг хүсвэл http://undesten.mn/s/50094 уг линкийг дарж уншаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.