Стандарт VS Д.Мишээл хоёр дахин хүнд цүнх үүрдэг

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 01 сар 31 ・ 1

Xамаг хичээлээ хийгээд явж байгаа шүү дээ. Гэтэл олон улсад зургаан настай хүүхэд 1.5 кг-аас илүү хүнд цүнх үүрч болохгүй гээд заачихсан байдаг. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн нэгдүгээр ангийнхаа хүүхдийн цүнхийг өргөөд үзээрэй.

Бараг л 3-4 кг-ийн жинтэй байгаа шүү. Иим хүнд цүнхийг байнга үүрснээр таны хүүхдийн нуруу бөгтийх цаашлаад өсөлтөд нь ч сөргөөр нөлөөлөх аюултай” гэсэн юм. Баянгол дүүргийн дугаар сургуулийн эмч Э.Содгэрэл “Хүүхдүүдийн хувьд хүнд цүнх үүрэх нь эрүүл мэндэд нь эрсдэлтэй. Ялангуяа хүүхдүүдийн ид өсөлт хөгжилт нь явж байгаа өсвөр насанд нь өсөлтийг нь зогсоох, нуруу нь мурийх аюултай. Өнөөдөр монгол хүүрхдүүдийн дундаж өндөр буурсаар байгаа нь бага насандаа хэт хүнд цүнх үүрсэнтэй холбоотой ч байж мэднэ. Тиймээс аль болох нуруунд хэт ачаалал өгөхгүй, хөнгөн цүнх үүрүүлээрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна” гэв.

 

19 кг жинтэй хүүхэд 1.9 кг жинтэй цүнх үүрэх ёстой

 

Д.Мишээл хичээлээ тараад гэртээ иржээ. Түүний цүнхийг нээж үзээд хичээлийн хэрэглэлийг нь жинлэж үзсэн юм. Нийт дөрвөн хичээлийн ном дэвтэр, биен тамирын пүүз, хоолны хэрэгсэл, үзэгний сав, хичээлийн хавтас нийлээд 3.1 кг болж байв. Тэгэхээр хоёрдугаар ангийн сурагч Д.Мишээл олон улсын стандартаар тооцоолбол нэг дахин хүнд цүнх үүрч байна. Харин биеийн жингээр нь бодвол 19 кг жинтэй учир уг нь 1.9 кг жинтэй цүнх үүрэх ёстой байтал мөн л жингийн хэмжээ нь 1.2 кг-аар хүнд байв. Ганцхан Д.Мишээл бус өнөөдөр Монгол орон даяар хоёрдугаар ангийн сурагчид яг л ийм жинтэй цүнх үүрч байна. Энэ нь цаашлаад өнөөдөл мэдэгдэхгүй ч ирээдүйд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Энэ тухай Нийслэлийн 12 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагчийн ээж Б.Одмандах “Манай хүү одоо долоон настай, хоёрдугаар анги. Биеэр жижигдүү. Тэгэхээр сурагчийн цүнхээ үүрэхээр бараг л араас нь харагдахгүй шахуу болчихдог юм. Хичээлийн хувьд ихэвчлэн тав юм уу, дөрвөн цаг ордог. Тиймээс цүнхэнд нь дэвтэр номноос нь гадна хувцасны уут, аяга таваг, бүлээн ус гээд нэмэлт хэрэглэгдэхүүнүүд хийж өгөх шаардлагатай. Тэгэхээр өнөөх цүнх нь улам хүнд болох жишээтэй. Ээж хүний хувьд ийм хүнд цүнх үүрээд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх вий, үеийнхнээсээ намхан болчихвий гэсэн эмзэглэл төрдөг шүү” гэсэн юм.

Үнэхээр өнөөдрийн энэ нийгэмд эцэг эх, асран хамгаалагч нарт амьсгалж буй агаарын бохирлол, эрүүл аюулгүй нийгэм гээд үр хүүхдийнхээ төлөө санаа зовинох олон асуудал байхад нэмээд хүнд цүнх үүрснээсээ болоод эрүүл мэндээрээ хохирч үлдэхвий гэсэн бас нэгэн том асуудал гарч ирэх вий дээ.

 

Үргэлжлэл бий.

 

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2024 01 сар 31/

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

    Хариулах