Налайхын замд осол гарч хоёр хүн амь насаа алдаж, арав гаруй зорчигч гэмтэж эмнэлэгт хүргэгдэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 17

 

 

Улаанбаатараас Налайх явах замд өнөө өглөө  09.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа.

Уг ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, арав гаруй зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэв.

Осол гарсан замын хөдөлгөөнийг бүрэн хааж, ослын газарт дүгнэлт хийж Найлах руу зорчих замыг хаасан бол дөнгөж сая нээгдсэн байна.

Хэргийн газар Замын цагдаагийн газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, үзлэг шинжилгээ хийсэн юм.

Микро автобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн давхиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас осол гарчээ.

Энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх