Ажилгүй иргэдийн эгнээ “хүрээгээ тэлсээр” байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 18 ・ 1

 

Сүүлийн жилүүдэд дээд боловсрол эзэмшсэн хэрнээ ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл диплом өвөртөлсөн ажилгүйчүүд гэсэн үг.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.8 хувийг магистр, доктор, 32.5 хувийг дипломын болон бакалаврын, 7.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 43.1 хувийг бүрэн дунд, 7.2 хувийг суурь, 2.1 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна гэсэн судалгааг үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 12 дугаар сарын эцэст 52.3 мянга болжээ. Үүний  28.8 мянга нь эмэгтэйчүүд байна.

Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 37.0 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.8 мянган хүн буюу 13.6 хувиар буурч, өмнөх сарынхаас 1.1 мян.хүн буюу 3.0 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.5 мянга буюу 55.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 онд ажилгүй 109.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.4 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 117.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

 

 Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 24.1 мянга буюу 65.2 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Ховд, Дорноговь, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай, Орхон, Өмнөговь, Төв аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.3-10.8 пунктээр илүү байна.

Манай улсад 2014 онд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1724 нь буюу 21.6 хувь нь барилгын, 1624 буюу 20.4 хувь нь уул уурхай, олборлолтын, 1118 буюу 14.0 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 1056 буюу 13.2 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 908 буюу 11.4 хувь нь боловсролын, 477 буюу 6.0 хувь нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 1064 буюу 13.4 хувь нь бусад салбарт ажиллаж байна.

Улс орны эдийн засаг хүндэрсэн өнөө үед зарим байгууллагууд цомтгол нэрийн дор дамуурлаа зарлан үүдээ барих болсноор ийнхүү ажилгүйчүүд тоог нэмэгдүүлсээр. 

 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 19/

    ёох Баянзүрх дүүргээс УИХ-д хэн хэн сонгогдсон юм бол оо тэд маань ингэхэд амьд сэрүүн байгаа болов уу биднээр юу хийлгэх ямар дорвитой ажил хууль санаачилж яваа бол харин одоо гарсан гишүүдийг сайн тогтоож аваад дахиад хэзээ ч сонгохгүй байцгаая

    Хариулах