Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 18
“Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийг санаачилж энэ хүрээнд чамгүй олон хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв.
Эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас 100 хоногийн хугацаанд бодлого боловсруулан гарах арга зам эрэх энэхүү хөтөлбөр дунд яригдаж байсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл он дамжин яригдсаар 2015 оны нэгдүгээр сарын 13-нд УИХ-д өргөн баригдлаа. Гэхдээ өмнө нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэдэг утгаар яригдаж байсан бол энэ удаад Өршөөл үзүүлэхтэйгээ уялдаж, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл болон дахин өргөн барьсан юм.
Хуульзүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслийг Засгийн газарт танилцуулахдаа хуулийн амин сүнс нь хямралын үед далд нууц байгаа хөрөнгийг ил гаргаж эдийн засгаа тэтгэх, татвараа нуун дарагдуулсных нь төлөө хариуцлагаас нэг удаа холдуулах хэмээн тодорхойлсон юм.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Түүнчлэн энэ хууль нь Эрүүгийн хуулийн зарим зүйл заалт буюу 158, 158-ийн нэг, 159, 161, 166, 168 дугаар зүйл 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг нэг удаад ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох тухай тусгасан. Тэр дундаа УИХ-ын гишүүн, яам тамгын газрын дарга, албан тушаалтнууд нуусан хөрөнгөө ил гаргавал өршөөл үзүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхээс татгалзах, нэг удаад өршөөх, хэвлэл мэдээлэл нуусан татварыг нь ил гаргасан бол хариуцлага тооцдог байдлаас татгалзах аж. Энэ нь байнга үргэлжлэх асуудал биш.
Татвараас бултсан, оффшор бүсэд хөрөнгө нуусан этгээдүүд нэг удаа л өршөөлд хамрагдах учиртай. Гэхдээ өршөөлд хамрагдсан заалтаар нь дахин эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр дуудаж байцаахгүй. Тиймээс ил тод байдлын тухай хууль нэг талаараа өнөөгийн нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийн нэг болж хувираад байна. Ил тод байдлын тухай хуулийн ач буянаар маш олон хөрөнгө мөнгө ил гарч, татварын эмх замбараагүй асуудал эмхэндээ орох учиртай. Монгол Улс бол хамгийн том шорон юм гэдэг таагүй тодорхойлолтоос ангижрахын тулд бид нэг удаадаа эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг хэрэгжүүлэхэд гэмгүй юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.