Тариаланч, гурил үйлдвэрлэгчид улсаа бодох цаг болсон

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2015 01 сар 18 ・ 6
Та бидний өдөр тутам хэрэглэдэг гурил, талхны үнэ удахгүй үнэд орно.  Ийм байдлыг  ашиг харсан   гурлын үйлдвэрүүд гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэ жил  манай улс  дотоодынхоо хэрэгцээг  хангахаар улаанбуудай хурааж авсаар байхад  гурил үйлдвэрлэгчид ОХУ-аас  20,000 тонн улаанбуудай импортлох импортын зөвшөөрөл гаргуулж авсан байгаа юм.  Ингэснээр ОХУ-аас  20 000 тонн улаанбуудайг ирэх сарын нэгнээс өмнө авч ирэх болсон.

Р.Бурмаа сайд энэхүү  үйлдэлд яамныхаа газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  н.Ганибал гэгчийг халсан.  Үүгээр хариуцлагын  үйл ажиллагаа дууссан бөгөөд  энэ шийдврийг хүчингүй болгож чадаагүй.  Өөрөөр хэлбэл энэ шийдвэр нь Хүнсний аюулгүй байдлын зөвлөлтэй шууд холбоотой бөгөөд  уг зөвлөл Ерөнхий сайдын харъяанд байдаг.  Тэгвэл гурилын үнэ нэмэх аргаар халаасаа түнтийлгэх гэж байгаа улаанбуудай болон улаанбуудайн гурил импортлох компаниудын нэрийг хүргэе.

 

 

Тэгвэл  ОХУ-аас  улаанбуудай импортлох гэж байгаа гурил үйлдвэрлэгчид энэ үйдлээ хэрхэн тайлбарласан Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Отгонбаатарын ярьснаар хүргэе. “Урьд жилүүдийнхийг бодвол өнөө жил ургац арвин авсан. Гэхдээ хонины ноосыг нарийн бүдүүн ширхэгтэй нь хольж байж чанартай цамц нэхдэг шүү дээ. Үүнтэй адил гурил дотроо цагаан, бор, ширхэгтэй, нарийн гээд олон янз. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Бид ийм гурил үйлдвэрлэж, хэрэглэгчийн таашаалд нийцүүлэхийг л хүсч байна. Тариаланчид иргэдэд мэдээллийг бүрэн гүйцэд хүргэхгүйгээр өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Юу вэ гэхээр, энэ удаагийн 20,000тн буудайн импортын квотын гол шалгуур болох 25%-с дээш цавуулагтай буудай импортлох гэсэн зүйлийг хаягдуулж байна.   Цавуулаг өндөртэй, чанартай гурилын хэрэгцээ байгаа учраас бид 20 тн улаан буудайг ойрын хугацаанд импортлох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. ид хойд хөршөөс улаан буудай импортолж, дотооддоо гурил болгон авч үлдээд, үлдэгдэлээр нь малын тэжээл үйлдвэрлэж, урд хөрш рүүгээ экспортлох боломжтой. Ийм бизнесийн боломжийг гадны улсууд ихэд эрэлхийдэг. Харин манайд байсаар атал хойш нь татаж байна шүү дээ.  Манай тариаланчид ОХУ-д 345 мянган төгрөгийн үнэтэй байгаа улаан буудайг гурил үйлдвэрлэгчдэд 550 мянган төгрөгөөр өгдөг. Дээрээс нь улсаас 100 мянган төгрөгийн урамшуулал авч байна. Монголын газар тариалан эх орны чухал хэрэгцээтэй байх ёстой л доо. Гэтэл өөр сортын буудай оруулж ирэх гэлээ, биднээс авсангүй гэж тэд гомдоллодог. Бодит амьдрал дээр очихоор манай тариаланчдад буудай байдаггүй. Энэ бол эсэргээрээ улс төрийн боикет байдлаар бий болчихоод байгаа юм. Харин гурван сая хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд чанартай гурил үйлдвэрлэх шаардлагатай” байгаа гэдгийг хэлсэн.

Тэгвэл  үүн дээр  “Монголын  үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны Ерөнхийлөгч Л.Цандэлэг эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.  Тэрбээр “Энэ жил  дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар улаанбуудай хурааж авсан.  Холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40,000 тонн, ТЭДС-т 32,000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72,000тонн (бусад холбооны гишүүн байгууллага болон хүвь хүмүүсийн гар дээр байгаа улаанбуудай ороогүй) улаанбуудай байгаа. Чанартай буудай хангалттай байгаа. Чанартай гурил үйлдвэрлэх боломж өчнөөн бий.  Тэгээд ч  Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дамжуулан гурилын үйлдвэрүүдэд 400 орчим тэрбум төгрөгийг бага хүүтэйгээр зээл олгосон байдаг. Гэтэл гурилын үйлдвэрлүүд улаанбуудайг тариаланчдаас зээлээр худалдан авч тухайн улаанбуудайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тариалан эрхлэгчид 2013 онд уринш хийж, 2014 онд тариалж хураан авсан улаанбуудайн төлбөрөө 2015 он гарчаад байхад авч чадаагүй байгаа нь бүтэн 2 жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэж чадаагүй байна.  Өнөөдөр хамгийн их орлого олж байгаа хүмүүс бол гурилын үйлдвэрийнхэн. Гурилын үйлдвэрүүд бага хүүтэй зээлээ авч байна. Дээр нь хивэгээ үнэтэй зарна. Тэдний зарлага, ашгийг тооцох чадвартай хүн тариаланчид дунд бий. Бидэн дунд гурилын үйлдвэртэй хүн байгаа. Би өөрөө хүртэл гурилын жижиг үйлдвэртэй. Ямархуу ашиг өгдгийг мэдэлгүй л яах вэ. Тэгэхээр гурилын компаниуд дэндүү даварч байгаа биз дээ. Тэд монополь байдлаа төрд тулгадаг. Уг нь төр гурилын үйлдвэрүүдийн өмнө сөхөрдөг үе өнгөрсөн шүү дээ. Монгол Улсын гурилын хэрэгцээнээс хоёр дахин их гурил үйлд­вэрлэдэг хүчин чадалтай үйлдвэрүүд бий болчихсон. Монголд гу­рилын олон үйлдвэр бай­гаа. Төр том ком­па­ниудыг өөгшүүлэх биш зү­гээр хаячих ёстой бай­гаа юм. Манайх хойд хөршөөсөө улаанбуудай авч болно. Гэхдээ дотооддоо тариа тарих хүнгүй болчихбол энэ салбар унаж таарна. Дахиад салбараа босгоход маш их цаг хугацаа, хөрөн­гө мөнгө хэрэгтэй болно.” Гэдгийг хэлж байв.

Эндээс үзэхэд асуудал гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг үгийг эрхгүй санагдуулж байгаа юм. Тэгвэл салбараа уналтад оруулахгүйн тулд хэн хэн нь буулт хийчих хэрэгтэй юм  Тухайлбал,  Япон улсад гэхэд Хятадаас 1-2 дахин хямд үнэтэй будаа авах боломж байдаг. Тэгсэн мөртлөө тэд дотооддоо будаагаа үйлдвэрлэж, Хятадаас авдгаасаа үнэтэй будаа хэрэглэдэг. Үүнийгээ эдийн засгийн эцсийн үр дүнг нь тооцож үзэхэд эх орондоо хүмүүс ажилтай, амьдралтай байх ёстой. Өөрсдийнхөө хийж, үйлдвэрлэсэн зүйлээ хэрэглэх нь илүү ашигтай байдаг. Үүнийг дагаад тэнд туршлага гэгч үнэт зүйл бий болдог  хэмээн тайлбарлаж байсан.  Үүн шиг эх орноо бодож хэн хэндээ буулт хийх хэрэгтэй. 

Тэгэхээр хэрэглэгчээ бодсон ч  улс орноо бодсон ч  хэн хэндээ буулт хийгээд  явчихвал асуудал шийдэгдчихмээр...

А.Баярмаа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2015 01 сар 19/

    хадг******** хугацаа нь дууссан чанаргүй будаа байгаа л даа. улс орнууд аюулгүй нөөцөө жил бүр шинэчлэн зохих хэмжээг бол худалдах,эсвэл хэрэглээнд гаргадаг. ихэвчлэн мал амьтны тэжээлийн зориулальаар

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    Orosd 345000 baidag budaa mongold 550000 genuu deerees ni ulsaas 100000 tataas avdag genuu ard tumnee bodooch helee chuluulchuul ard olon hymd gural ideh ym bna daa

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    энэ тариаланчдаас засгийн газар орж ажиллуулаж баймаар юм ажлын онцлог жаргал зовлонгоо мэднэ бас бодлогоо ч зөв тодорхойлоод явна байх

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    зөвхөн гурилын чанараа сайжруулах хэрэгтэй байтал яагаад заавал буудай оруулж ирээд дээрээс нь гурил хүртэл оруулж ирэх гээд байгаа юм бол үүний цаана юу нуугдаж байна вэ? Хэн ашиг олохын тулд хийж байна вэ?

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    орос сортын үрээр буудайгаа тарьдаг учир чанарын хувьд ялгаа байхгүй. Гурилын чанар сайжруулхын тулд өөр буудайтай холидоггүй харин гурилын цавуулан нэмэгдүүлэгчийн хийж өгдөг.

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    япон болон америк, канад, орос, хятад улс ч гэсэн дотоодын үйлвэрээ илүү дэмждэг, Орос улсад буудай 375 мянга байна гэнэ ингэж худлаа яриад яахав дэ интернэт хөгжсөн өнөө цагт GOOGLE ороод улаан буудайн үнэ хэд байгааг мэдчиж болно. Манай улсын тариаланчид орос сортын үрээр ихэвчлэн тариалалт хийдэг

    1
    Хариулах