Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 03 сар 14
"ЦӨМӨӨЧ ХАНХҮҮ БА ХУЛГАНЫ ХААН" хүүхдийн балет Өмнөговь аймагт тоглогдохоор болжээ.
Тодруулбал, Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд "Цөмөөч ханхүү ба хулганы хаан" бүжгийн жүжигт Даланзадгад сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн 1-8-р ангийн нийт 240 сурагч болон эцэг эхчүүд хамрагдаж байгаа аж.
Энэхүү жүжиг нь энэ сарын 24-нд тус аймгийн ХЖТ-ын тайзнаа тавигдахад бэлэн болжээ. Сонгодог урлагаар хичээллэн мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран анх удаа тайзнаа гарах гэж байгаа нийт хүүхдүүддээ амжилт хүсье.
Хүүхдийн боловсролд анхаарал хандуулж сайн жишиг тогтоож байгаа Өмнөговь аймгийн удирдлага, хамтран хэргэжүүлэгч бүхий л байгууллага хамт олонд талархал дэвшүүлье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.