Шинэ хандлага, шинэ хэлбэр, шинэ найруулга, шинэ бүтээл, шинэ тэмүүлэлийг мэдрүүлсэн "АМЬДРАЛ" тоглолт дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа эгшиглэнэ.
Энэхүү тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд болон шинээр найруулсан хөгжмийн бүтээлүүд эгшиглэж та бүхний сонорыг мялаах юм.
"АМЬДРАЛ" тоглолтод Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Морин хуурч: Д.Шинэцог-Гени нар гоцлохоос гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжимчид оролцоно. Мөн тоглолтын Ерөнхий удирдаачаар ДБЭТ-ын Ц.Тэлмүүн-Очир ажиллана.
Ятга, алтай ятга, морин хуур, икэлд зориулсан анхны хослол концертыг "АМЬДРАЛ" нэртэй энэхүү тоглолтод зориулан МУУГЗ Ш.Өлзийбаяр бүтээж байгаа бөгөөд шинэ бүтээл тоглолтын төгсгөлд анх удаа эгшиглэж хүрэлцэн ирсэн сонсогч, үзэгчдийн сэтгэлийг уяраан цэнгүүлэх аж.
Тус Тоглолтод:
- Ө.Уянга (МУГЖ)
- Б.Гомбо-Очир (МУГЖ)
- Э.Отгонбат
- Б.Мягмардорж (уртын дуучин)
- Г.Минжинсор (уртын дуучин) нар уригдан ирж ая дуугаа өргөнө.
Дашрамд дуулгахад, "АМЬДРАЛ" тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ТАВАН НҮДЭН брэнд ажиллаж байгаа бөгөөд тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалан авах боломжтой.