Нүглийн нүдийг гурилаар хуурах нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 19 ・ 1
-УИХ-ын гишүүд жилд 14 тэрбумаар “тансагладаг”-

“Халамж хавтгайрчээ”. Энэ үгийг сүүлийн 10 жил бид ярьсан. Гэсэн ч хэн нь ч цэгцлэх талаар яриагүй. Хавтгайрсан нь үнэн шүү гэж толгой дохьдог нь олон ч хямгадах талаар бид юу хийх вэ гэж ярьдаг хүн гарын арван ху­руунд багтам цөөхөн. Арга ч үгүй. Халамжийг таналаа гээд ярьчихвал улс төрийн хүчин адлагддаг, улстөрч санал авч чадахгүй болтол халамжаар ард түмнээ тойглосон учраас бэлэн мөнгөөр угжих нь хамгийн их санал авах ар­га хэрэгсэл хэвээр байна.

Энэ байдал цаашид ч үргэлжлэх нь тодорхой. Ялан­гуяа, нийгмийн халамжид анхаарлаа хандуулах бодлого барьж ирсэн Ар­дын нам төр барьсан он жилүүдэд өчнөөн олон сургууль, цэцэрлэг барих мөн­гө халамж гэсэн нэрээр сонгуулийн амлалтаар тараагдаж, салхинд хийс­чээ. Саяхан энэ талаар зоригтой дуугарсан Ч.Сайханбилэг сайд ард түм­ний “дайсан” болж, халамжийг хэвээр үлдээх нь зөв хэмээн дуугарсан ганц нэг гишүүд ард түмний “баатар”-аар өргөмжлөгдөв.

Уг нь халамжийг хавт­гайруулахгүйгээр зорилтот бүлэгтээ өгсөн бол илүү бодит дэмжлэг бо­лох учиртай байв. Хоёрдугаарт, төрийн өндөр дээд албан тушаал хашдаг ал­бан тушаалтнууд яагаад халамжаасаа татгалзаж чадахгүй байна вэ гэдэг асуул­тад нэг ч эрх мэдэлтэн хариулж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Хуульд нийцээгүй урамшуулал, хуулиар баталгаажаагүй нэмэгдэл авдаг байдал төрийн байгууллагын шат шатанд байгаа нь нууц биш.

Саяхан гэхэд л татварын байгууллагын удирдлагууд нэг, нэгнээ татвараа цаг хугацаанд нь авч, давуулан биелүүлсэн хэмээн урамшуулсан нь ил болж, энэхүү урам­шууллаа буцааж төлөх үүрэг өгсөн ч хэн нь ч биелүүлээгүй. Сангийн яам­ны журмаар тухайн жил сарынхаа хуримтлуулах татварыг давуулан биелүүл­сэн бол тэдэн төгрөгөөр урамшуулна гэсэн журам байдаг учраас тэд буцааж төлөхгүй хэмээн гэдийжээ. 

Уг нь иргэдийн татварын мөнгийг ху­римт­луулахын тулд төрөөс цалин авч суугаа учраас ажлаа хийснийхээ тө­лөө дахиад урамшуулал авч, татвар төлөгчдийн мөнгийг өөрсөддөө зар­цуулж байгаа нь өнөөх л халамжийн хавтгайрсан хэлбэрийн нэг тод жишээ юм. Энэ удаад нийгмийн халамж хавтгайрсан асуудал гэхээс илүү бодлого боловсруулж суугаа улстөрчид маань өөрсдөө ямар байдлаар халамж авдаг, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр ашиг­гүй зардаг вэ гэдэг асуудлыг хөндөхийг чухал­чил­лаа.

Туслах, зөвлөхийн цалинд сар бүр 10 саяыг зарцуулдаг гэв

УИХ-ын Тамгын газрын санхүү, хяналтын хэлтэс дээр л нэг гишүүнд хэдэн төгрөгийн урамшууллыг юунд нь зарцуулж өгөх вэ гэсэн нарийн мэдээлэл байдаг гэх. Түүнээс биш улс­төрчид ч өөрсдөө энэ талаар мэдээлэл гадагш өгөхийг хүсдэггүй. Туслахууд нь ч адилхан. УИХ-ын хууль тогтоомж, ямар нэг журмаар зо­хицуулагдаагүй. Тогтоолоор зохицуулсан бай­лаа ч тэр талаар мэдээлэл гадагшаа гаргах нь хо­риотой байдаг гэнэ.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: