Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 05 сар 14
Ер нь бол аль ч намын хувьд “...Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “...Тойрогт уу, жагсаалтаар уу” гэдэг нь аль эрт, 2023 оны сүүл хавиас л хөшигний ард яригдаж эхэлсэн. Гэхдээ энэхүү нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор явагдсан намуудын тэр хөдөлгөөн өчигдрөөс ил гараад эхэллээ.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгээс “...Энэхүү хариуцлагатай сонгуульд АН-аас үе үеийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, иргэд сонгогчдод илүү танигдсан ардчиллын манлайлагчдадаа хандаж сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг уриалж байна.
Харин ардчиллын үнэт зүйлийг тээгч, мэдлэг боловсролтой шинэ үеийнхэн, орон нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн ардчиллын түүчээлэгчид, эмэгтэйчүүд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөө цагийн нийгмийн шаардлагад бүрэн нийцнэ гэж үзэж байна” гэсэн уриалгыг гаргажээ.
Мэдээж, энэ уриалга арчмын хувьд олон нийтэд таалагдана. Гол нь АН-ынханд ч бас тааламжтай хувилбар болж байгаа бололтой. Гэхдээ АН-ынхан тойрогт нэр дэвших хийгээд жагсаалтад бичигдэх хүмүүс дээрээ зарчмын хувьд тохироогүй байгаа гэсэн үг.
Тэрийг уг уриалгыг УИХ дахь бүлэг буюу О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нараас гаргаснаас харж болох юм. Энэ бол өмнө нь УИХ-ын гишүүн байсан, сайдаар ажилласан “ах” нар нь жагсаалт руугаа дайраад байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр АН л бүх “эмоц” нь ил байдгаараа ийм уриалга гаргаж байгаа болохоос ийм зарчмын зөрүү МАН-д ч байгаа дуулдсан. Нэг үгээр, намуудын дотоодод “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” гэсэн нанчилдаан өрнөж буй бололтой байна. Ирэх өдрүүдэд улам ширүүснэ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.