ОХУ-д суралцдаг оюутнууд Элчин сайд Ө.Энхтүвшинд хандан шаардлага хүргүүлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 05 сар 16

Монголчууд бид яагаад ийм болчихсон юм вэ? Төр түшиж явсан хүмүүс эрхмэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төр түмний хөрөнгийг шамшигдуулах, авлига албан тушаалын хэрэгт холбогдох явдал гаарч, танил тохой, найз нөхдөө төрийн албанд татан оруулж, өнөөдүүл нь төрийн алба эрхэлж байгаагаа мөнхийн албан тушаалд очсон мэт аашилж, иргэдэд хүнд суртал гаргаж, чирэгдүүлдэг үзэгдэл одоо бүр хил дамнан гарах болжээ.

Үүний тод илэрхийлэл бол ОХУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд Ө.Энхтүвшинд тус улсад суугаа оюутнуудаас ШААРДЛАГА хүргүүлжээ.

Шаардлагын агуулгаас харвал Элчин сайдын яамны 1–р нарийн бичгийн дарга О.Янжмаа гэгч эмэгтэй орос хэлгүй, оюутнууд хариуцан ажилладаг атлаа хэлний бэрхшээлийн улмаас тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, энэ талаар санал санаачлагатай ажилладаггүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг , оюутнуудын дунд зохион байгуулсан ажлыг дэмжиж оролцдоггүй атлаа тэдний ажлыг ЭСЯ-аас зохион байгуулсанмэтээр мэдээлэл түгээдэг, оюутнуудыг судалгаа хийлгэх нэрээр үнэ хөлсгүй өөрсдийн ажлаа хийлгэдэг, оюутнууд яаралтай тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан хүсэлтийг үл ойшоодог талаар баримт түшин мэдээлжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элин сайдын яамны консулын газар, 1–р нарийн бичгийн дарга О.Янжмаа нарын эс үйлдэхүйгээс болоод өнөөдөр ОХУ-ын РГУСТ сургуулийн монгол оюутнууд дотуур байргүй болж, нэг бол өндөр талбартэй хувийн байранд орох, эс бөгөөс ОХУ дах бага стануудтай цуг хямд үнэтэй хостел түрээслэн амьдрах, нөгөө бол “гудамжинд гарах”-даа тулчихаад байгаа аж.

Сонгуулийн буухианд хөл нэмэн хөдөө очиж “хүүгээ эргэж буй энэрэлт эхийн дүр” эсгэж суугаа Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг ОХУ-д амьдарч буй оюутнуудын эрх ашиг удаа дараа зөрчигдөж, аргаа бараад Монгол Улсыг төлөөлсөн Элчин сайддаа ШААРДЛАГА хүргүүлж байгаа энэ асуудалд анхаарлаа нэн яаралтай анхаарлаа хандуулан ажиллана бизээ.

Оюутнуудын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. - ЭНД ДАРЖ ФЭЙСБҮҮК МЭДЭЭЛЛИЙГ НЬ АВААРАЙ

 

Эх сурвалж: Sanuulga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх