Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 06 сар 20
Ардчилсан нам өнгөрсөн 4 жилийг хөл хөдөлгөөн, хүсэл сонирхол нэг бүлэг фракцын тэмцэл дундуур туулж өнгөрүүллээ. Үүнийгээ ч даван туулж УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульдаа атгасан гар шиг нэг бүхэл болон оролцож байна.
Дотоод ардчиллаа хэтрүүлж нийгэмд сөргөөр харагдсан хэдий ч хөшигний ард хэн нэгний эрх мэдэлд орон, хуйвалдан бүлэглэдэг биш харин асуудлаа ил ярьж, эрүүлээр шийдэж ардчиллын үндсэн зарчмыг баримталдаг билээ.
Хоорондоо тэмцэлдэх хүнд цагийг даван туулж, атгасан гар шиг нэгдэх нөхцөлийг бий болгоход томоохон үр нөлөөтэй ажилласан хүн нь Баруун бүсийн багийн ахлагч Одонгийн Цогтгэрэл гэж хэлж болно. Өмнө нь нэгэнтээ сонгогдож итгэл хүлээсэн тэрээр энэ удаа багаа ялуулах багагүй зорилготой яваа.
Нөгөө талд нь Засгийн газрын сайдуудын дарга нь болох Д.Амарбаясгалан ч гэсэн тэнхимийн сайдаа дагуулсан хүчирхэг баг бүрдүүлжээ. Сүүлийн үед өрнөж буй бодлого, үзэл санааны “тулаанд” тэдний баг хэрхэн оролцож, ялалт байгуулахыг багийн ахлагчийн уран ухаан, туршлага л мэдэх байх.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.