Бичлэг: “Asian Folk” наадмын гранпри шагнал, “Алтан цом”-ын эзэн болсон Б.Батнямын шилдэг үзүүлбэр

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 06 сар 25

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмаас Гранпри шагнал, “Алтан цом”-ын эзэн болсон  Б.Батнямын шилдэг үзүүлбэрийг толилуулж байна.

Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд олон улсын бий биелгээ болон хэл хуурын сургагч багшаар ажилладаг. “Биелэн бүжихүй нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч, авьяаслаг залуу юм.

Түүний үндсэн мэргэжил нь сэтгэл судлаач бөгөөд 2023 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн.

2015 оноос уламжлалт хэл хуурыг сонирхон сурч, судалж эхэлсэн бөгөөд, 2020 оноос хэл хуурын багшаар ажиллан, уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Одоогоор 1500 гаруй хүүхдэд хэл хуурын анхан шатны мэдлэгийг олгосон, туршлагатай багш юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх