Таван толгойн төсөл эргэлзээ дагууллаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 20

 

Манай улс дэлхийн нүүрсний хоёр хувийг бүрдүүлж байдаг юм байна. Энэ нь харьцангуй бага үзүүлэлт юм. Өнөөдөр дэлхий дээр нэг их наяд 69 тонн нүүрсний нөөц тогтоогдож үүний ихэнх хувийг Хятад, ОХУ, Англи, Герман, Энэтхэг зэрэг орнууд бүрдүүлж байгаа. Харин манай улс 15 дугаарт ордог гэнэ.


Олон улсын нүүрсний зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч нар эхнээсээ хүч түрэн гарч ирж байна. Нүүрсний хамгийн том зах зээлийн нэг болох Австрали Улс гэхэд нүүрсээ дамжуулан тээвэрлэх дэд бүтцээ сайтар хөгжүүлж байгаагийн нэг тод жишээ 150-160 сая тонн нүүрс дамжуулан өнгөрүүлэх боомт төмөр замын сүлжээг бий болгож байгаагаас харж болохоор байна.


Мөн ОХУ нүүрсний зах зээлдээ 321 км төмөр замаа шийдэж Хятад Улстай хамтран хөрөнгө оруулалт хийж боомтуудаа бэлэн болгон 2,2 тэр бум нүүрсээ зах зээлд гаргахад бэлэн болгожээ. Манай улсын таван толгойн төсөлд хөрөнгө оруулах гэж байсан Японы компани Мазанбек Улсын нүүрсний компанид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж төмөр замынх нь 70 хувийг барьсан гээд дэлхийн зах зээл дээр өрсөлдөгч орнуудын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэлж байгаа юм.

 

Дэлхийн нүүрсний зах зээлд манай улс нөлөөлж чадахгүй ч дотоодынхоо нөөц бололцоог ашиглан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Энэ хүрээнд коксжих нүүрсний арвин нөөцтэй таван толгойн төсөлд хөрөнгө оруулагч компаниудтай гэрээ хэлэлцээ хийх ажил үргэлжилж байгаа хэдий ч бэрхшээлтэй асуудлууд тулгарч эхлээд байгаа гэнэ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх