Биржээр хагас жилд биржээр 10 сая тонн нүүрс арилжив

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 07 сар 09

​​​​​​​

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа.

Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж, одоогоор 2.9 сая тонн коксжих, 6.5 сая тонн сул коксжих, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдсаныг тус компани мэдээлэв.

УИХ, Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн билээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх