АН-ын 150 орчим гишүүн Дэд Сайд, ТБНДарга болох хүсэлтээ илэрхийлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 08 сар 05 ・ 1

Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Засгийн Газар байгуулаад буй билээ.

 

Санамж бичгийн дагуу Л.Гантөмөр, С.Одонтуяа, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, О.Алтангэрэл, Ц.Туваан, Ж.Батсуурь, Ц.Батсуурь нар тус намаас сайдаар томилогдсон. Мөн уг тооны квотоор дэд сайд, Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга нарыг томилох учиртай.

 

АН дахь эх сурвалжийн өгүүлж буйгаар Дэд Сайд, Төрийн Нарийн Бичгийн Дарга болохоор хүсэлтээ намынхаа удирдлагад илэрхийлсэн гишүүдийн тоо 150 орчимд хүрсэн гэнэ. Хүсэлт гаргагчдын дийлэнхи нь өөрсдийгөө АН-даа олон жил тууштай зүтгэсэн, мэдлэг боловсролтой, олон нийтэд буюу салбартаа танигдсан, улс төрийн туршлагатай гэж тодорхойлсон аж.

 

Э.Мягмар

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2024 08 сар 05/

    Болио, эхлээд дотооддоо эв түнжингээ ол, сонгуульд орохдоо цомхон төртэй байна гэж дэмжлэг авчихаад одоо өөр юм яриж болохгүй шүү

    Хариулах