Нийслэлийн Боловсролын Газар(НБГ) цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталжээ. 

Энэ жил нийслэлийн хэмжээнд 142,150 цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд бий. Эцэг, эхийн аль нь ч e-Mongolia платформоор дамжуулан хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 59 хувь нь бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн байв.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Хүсэлтийн хариу нь наймдугаар сарын 19-21-нд бүртгэлтэй утасны дугаарт нь зурвасаар очих юм.

2024-2025 оны хичээлийн жилд хамран сургах тойрог: