Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 08 сар 12
Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремл өөрийн хуримтлуулсан туршлага болон ур чадвараа Монголынхоо улс төрч эмэгтэйчүүдтэй нэгтгэхээр болжээ.
Тэрбээр энэ удаагийн сонгуулиар сонгогдсон Ардчилсан намын гишүүн, УИХ гишүүн, Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны шинэ сайд С.Одонтуяагийн орон тооны бус зөвлөхөөр албан ёсоор томилогдож ажиллахаар болжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Солонго Тремлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын орон тооны бус зөвлөхөөр 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилжээ.
Солонго Тремлийн хувьд тэрбээр өнгөрсөн 4-р сард ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намд 10 жил зүтгэснийг үнэлж, Бавари мужийн Ерөнхий Сайд ЦСҮ намын дарга ноён Зөдерийн нэг од хүндэтгэлийн шагналыг Мужийн Парламентийн гишүүн ноён Томашко, хотын дарга ноён Майэр нараас хүртсэн билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.