Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 22
Дуучин Женнифер Лопезын тоглолтыг Сингапур, Малайзын Соёлын яам хориглож,тоглолт зохион байгуулах эрх олгохоос татгалзсан байна.
Учир нь сингапурын талаас “Дуучин бүсгүй сүүлд гаргасан “Booty” зэрэг уран бүтээл нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Мөн Женнифер Лопез тоглолтынхоо үеэр хэтэрхий задгай хувцас сонгож, тоглолтыг нь үзэхээр ирсэн хүмүүсийг үл хүндэтгэдэг. Тиймээс дуучинд татгалзсан хариу өгсөн” гэжээ.
Харин Малайзын Соёлын яам Лопезын тоглолтынх нь тасалбар дээр Буддын шашиныг гутаасан мөрт бичигдсэн хэмээв. Тус тасалбар дээр “Будда, Христ хүртэл миний тоглолт дээр бүжиглэдэг” гэж бичсэн байжээ.
new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.