“Эрдэнэс Тавантолгой” ХК малчдын өвөлжөө бууцыг цэвэрлэж өгч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү өчигдѳр ・ 1

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн малчин айл өрхүүдийн хороо бууц түрж, тэгшлэх, цэвэрлэх ажлыг хийж байна.

Энэ сарын 23-ны өдрөөс эхэлсэн уг ажлыг малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг өнөтэй давахад дэмжлэг болгон хийж байгаа ажээ.

Уг ажлыг компаниас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудтайгаа хамтран гүйцэтгэж ирсэн.

Энэ жилийн хувьд дээрх гурван багийн нийт 90 малчны хороо бууцны хөр хөрзөнг ховхлох, цэвэрлэх, шороон овоолго хур хогыг түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / өчигдѳр/

    Бууц бордоо байгаль сүйтгэсэн газар асгаж байгаль сэргээж мод бут суулга

    Хариулах