Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 09 сар 27
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг. Эдгээр шугам сүлжээний ихэнх 30-60 жилийн насжилттай.
Тиймээс шугам сүлжээг өргөтгөн засварлаж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамын өргөтгөл өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Иймд, ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 30-нд “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.