Сүүлийн хоёр хоногт нийслэлийн импортын тээврийн хэрэгслийн бүртгэл ердийн үзүүлэлтээсээ 35-40% өсжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 10 сар 26

 

Улаанбаатар хотод энэ оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаа Нийслэлээс уржигдар мэдэгдээд байгаа юм. 

Тус шийдвэрийн хүрээнд уржигдраас эхлээд нийслэлийн импортын тээврийн хэрэгсэл бүртгэх ердийн үзүүлэлт 35-40 хувь өссөн гэдгийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Хоёрдугаар сард Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянган авто машинаар тогтоохоор болсноос хойш ингэж өсөөгүй ч 7,8-р сард мөн тус шийдвэртэй холбоотойгоор 1-4 хоног импорт ихсэж байгаад багассан гэв.

 

Тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгох бол шалгуур, үзүүлэлтүүдийг тавьж байгаа юм.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх