Урлаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 11 сар 14
1966 оны мөнгөн тэмдэгтийн эх загварыг бүтээсэн Монгол зургийн нэрт төлөөлөгч, бурханч зураач Хүнгийн голын Уран хэмээх Мөнгөн тэмдэгт урлаач Ц.Минжүүр-ийн нэрэмжит МЭГУМ арт галерей тун удахгүй энэ сарын 19-нд буюу мягмар гаригт 16:00 цагт ХУД Зайсан Цацралт Хаус төвийн 2 давхарт нээлтээ хийхэд бэлэн боллоо.
Ц.Минжүүр нь Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн бөгөөд бага наснаасаа буддын сонгодог урлал, бурхны тиг зургийн арга, их, бага арван ухаанд суралцаж өссөн тэрээр Монголын олон зуун жилийн урлахуйн эрдмийн их соёлыг ухаан, эрдэмдээ авч шингээсэн хамгийн сүүлчийн нэгэн томоохон зураачдын нэгэн байсан билээ.
Түүний уран бүтээлийн амьдралд улсын мөнгөн тэмдэгтийн эх загварыг зохиосон явдал чухал хэсэг нь бөгөөд 1-тийн дэвсгэрт дээрх нууцлаг арслангийн дүрсээр эх аван галерейн бэлэг тэмдэг /лого/ -г урлав.
Зээ хүү нь болох зураач уран бичээч Э.Мягмардорж нь тус галерейг үүсгэн байгуулж зураач урчуудын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж нээлтээ хийхээр бэлтгэж байна. Үзэсгэлэн 15 хоногийн үргэлжлэх ба цаашид дараа дараагийн үзэсгэлэнгүүд тогтмол зохион байгуулж, мөн хүүхэд багачуудыг зургийн дугуйланд хамруулж, нийгэмд урлагийн боловсролыг түгээж уран өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн Монголын дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хөдөлмөрлөж байна.
Тус үзэсгэлэн олон нийтэд үнэгүй дэглэгдэх учир өргөнөөр зочилж урлагийн орчинд морилон саатахыг урьж байна.
FACEBOOK PAGE : https://www.facebook.com/share/p/aZRbi45KxkfdwsX5/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.