Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:20 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын хоёр зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч ажилласан байна