Р.Эрдэнэбүрэн: Хотын төв рүү машинтай нэвтрэх бол татвар төлөх ТӨСӨЛ боловсруулж байгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 11 сар 28 ・ 5

Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчид долоо хоногт нэг удаа зайнаас ажиллах тогтоол албажих гэж байгаа. 

Ирэх долоо хоногт татварын асуудал нэлээд орж ирнэ. Машины татвар, буруу талдаа рультэй машины импортын татвар зэрэг яригдаж байна. Татвар нь зам гүүр рүүгээ орж байхаар зохион байгуулах хуулийн төсөл явж байна. 

Мөн 260 орчим мянган машин торгуультай хэр нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тул цэгцлэх ёстой гэх нийслэлийн байр суурь бий. Үүнийг нь дэмжиж тодорхой хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.

"Түгжрэлийн татвар" гэж бий болгохоор бодож байна. Энэ нь хотын төв хэсэгт орохоор бол татвар төлдөг байя гэсэн чиглэлээр төсөл боловсруулж байна. Гишүүд янз бүрээр л нэрлэж байна. Бусад хотод бүсийн татвар гэж байдаг.

Зөндөө ярьдаг, санал авдаг. Гэхдээ олон нийт тодорхой алхам хий гэж байна. Иймд хамтарсан Засгийн газрын үед зоригтой алхам хийе гэж байгаа юм" гэлээ. 

Түүнчлэн зам ашигласны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх асуудал яригдаж буй бөгөөд "Хэдэн хувь нэмэх талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Засгийн газар, УИХ дээр шийднэ" гэх тайлбарыг сайд Р.Эрдэнэбүрэн өгөв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2024 11 сар 29/

    Түгжирэлээс болж маш хохирол амсч байна. Иймд нэлээд хатуу бодлого барих нь зөв. Бүсийн татвар, төлбөр хураамж нэмэгдүүлэх нь зөв харин яаж хураах вэ гэдэг асуудал чухал. Торгуулийг хурааж чадахгүйгээс болж хөдөлгөөнд оруулаад байгаа. Иймд гол нь төлбөрийг яаж дор бүр нь хураах вэ гэдгийг шийдэх. хэ

    Хариулах
  • тэгээд / 2024 11 сар 29/

    аргаа ядсан, ард иргэддээ ачаа үүрүүлсэн юм л бодож байгаа бололтой

    Хариулах
  • Зочин / 2024 11 сар 29/

    Хорт утаанд дотор амьдарч байгаа иргэдээс утааны татвар гэж авах нь зүйтэй

    Хариулах
  • Зочин / 2024 11 сар 28/

    Хот төлөвлөлтийн бодлого байхгүй хотын төвийн газраар эрх мэдэлтнүүд бизнес хийчээд ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхээс ичихгүй байна уу

    Хариулах
  • Зочин / 2024 11 сар 28/

    Ger ni hotiin tuvd baival yah yum be

    Хариулах